Японы банкны лобби, якудзо бүлэглэлийн гишүүдэд өгдөг авто машин авах болон жижиг бизнесийн санхүүжилтэд олгодог зээлийн үл төлөлтөөс залхсанаа мэдэгджээ. Банк японы цагдаагийн албатай хамтран мафийн төлбөрийн чадваргүй хэсгийг барьж авахаар санаархаж байгаа талаар британий «Файнэншл таймс» сонин бичсэн байна. Активийн хэмжээгээрээ хоёрт ордог японы Мизухо банк 9-р сард дээрэмчдийн бүлэглэлтэй хамтран ажилдагаа хүлээн зөвшөөрсний дараа уг мэдэгдэл хийгджээ. Банк тэдэнд «Ориент» компаний батлан даалтаар зээл олгодог байна.

Японы банкны эвслийн дарга Такеши Кунибе энэ 7 хоногт, байгууллага гэмт бүлэглэлүүдийн тухай мэдээлэл солилцох зорилгоор цагдаагийн газартай нэгдэх санаатай байгаагаа мэдэгджээ. Эвсэлд үүний дунд үндэсний болон гадаадын 200-гаад банкнаас зээл авч чадахгүй болоход найдаж байна.

Зохицуулагчид болон банкууд Японд аль эртнээс якудзотай тэмцэхийг хичээж байгаа юм. Дээрэмчид зээлээ төлөөгүй мөрдөлтөөс зайлсхийж эхний ганц хоёр буцаан төлөлтийг гүйцэтгэсний дараа зээлээ төлөх явдал төгсдөг байна.