Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Сингх өнөөдөр Орос оронд 10 сарын 22 хүртэл үргэлжлэх албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирж байна. Тэрбээр маргааш Москвад ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай хэлэлцээр хийх юм. Тэдний төлөвлөснөөр зургаан баримт бичигт гарын үсэг зурах бөгөөд тэдгээрийн тоонд эрчим хүчний салбар, технологи, ШУ-ны мэдээлэл, шинжээч солилцох, цэрэг техникийн салбарт хамтран ажиллах зөвшилцөл зэрэг орж байгаа талаар өнөөдөр Энэтхэгийн ГХЯ-д мэдээлжээ. Хэлэлцээрийн гол сэдэв 2 талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа байх юм. Орос Энэтхэгийн хооронд худалдааны эргэлт 2011 онд 8,85 млрд доллар байснаас 2012 онд 11,04 млрд доллар хүртэл өсч, 2015 он гэхэд түүнийг 20 млрд долларт хүргэхээр талууд найдаж байна.

Мөн химийн үйлдвэрлэл, эм зүй, авто машин үйлдвэрлэх, телевизийн шугам сүлжээ, дэд бүтэц, бордоо уйлдвэрлэх зэрэгт хамтын хөрөнгө оруулалтыг өргөсгөх боломжийг авч үзэх юм. Хэлэлцээрийн явцад олон улсын асуудал, тэр дунд Сири, Афганистаны 2014 онд тэндээс олон улсын эвслийн цэргийг гаргасны дараахь байдлыг авч хэлэлцэхээр мөн төлөвлөгдсөн байна.