Тайландын өмнө нутгийн Наратхиват мужид бямба гаригт болсон 2 дэлбэрэлтийн улмаас дор хаяж 13 хүн амь үрэгджээ. Хохирогчдын дунд 5 сэтгүүлч байсан тухай Синьхуа агентлаг мэдээллээ. Эхний дэлбэрэлт бямба гаригийн өглөө цэргийн байгууллагын 6 гишүүн гудамжинд эргүүл хийж явах үед болсон байна. Тэд бүгд сумны хэлтэрхий туссаны шарх авчээ. Хэрэг болсон газарт цагдаагийнхан болон саперууд ирэхэд хоёр дахь бөмбөг дэлбэрч 2 цагдаагийн ажилтан, 5 сурвалжлагч шархтсан байна.

Терактыг сепаратистууд зохион байгуулсан гэж цагдаагийнхан тааварлаж байгаа юм. Тайландын өмнөдөд хүчний давалгаа 2004 оны 1 сарын 4-ний шөнө цэргийн лагерь луу дайрсны дараа өссөн билээ. Тэр үед 4 цэрэг амь үрэгдэж, нилээд хэдэн зуун автомат буу хулгайлагджээ. Түүнээс хойш улсын өмнөд мужуудад теракт бараг өдөр болгон болдог байна.