Шинжээчид сирийн химийн зэвсгийг устгах янз бүрийн түүний дотор хилийн чанадад устгах хэдэн хувилбарыг боловсруулж байна. Гэвч ямар нэг тодорхой хувилбарын тухай ярихад эртдэнэ гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэв. Сирийн химийн зэвсгийг хөлөг онгоцоор бүс нутгийн чанадад ахар богино хугацаанд гаргах хэрэгтэй гэсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керрийн мэдэгдэлд Москва ийнхүү хариулсан тухай «Интерфакс» агентлаг мэдээлэв. Сирийн химийн зэвсгийг устгах төлөвлөгөө, цаг хуваарийг 11-р сарын 15-нд батлах ёстойг ОХУ-ын ГХЯ Химийн зэвсгийг хориглох байгууллагын 9-р сарын 27-нд батласан шийдвэрийг үндэслэн дурдав. «Одоо Гаагад Сирийн химийн зэвсгийг устах төлөвлөлтийн асуудал эрхлэсэн ажлын хэсэг төлөвлөгөөг гүйцээж боловсруулж байна. Оросын тал энэ ажилд оролцож байна» гэж Москва мэдэгджээ.