Хятад улс Оростой худалдааг өргөжүүлж, нутаг дэвсгэрт нь хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд бэлэн байна гэж өчигдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян мэдэгдэв.

Тэрээр хятадын Сиань хотод хийсэн засгийн газрын тэргүүн нарын байнгын уулзалтыг бэлтгэх Орос-хятадын комиссын ХУ11 хуралдаанд оролцсон юм.

Түүнчлэн Хятад дээд зэргийн технологи, нисэх онгоцны үйлдвэрлэл, сансар,атомын энерги зэрэг салбарт Оростой харилцан ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн байна гэж Ван Ян онцлов. Хятад Оросын хоорондын улс төрийн харилцаа өндөр түвшинд гарсан явдал хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд тус дөхөм үзүүлэх ёстой гэж тэрээр тэмдэглэжээ.