Орос Улс Хятадтай хилийн нэмэлт боомтуудыг байгуулахын төлөө байна гэж өчигдөр ОХУ-ын дэд ерөнхий сайд Дмитрий Рогозин засгийн газрын тэргүүн нарын байнгын уузалтыг бэлтгэх Орос-хятадын комиссын ХУ11 хуралдаан дууссаны дараа оросын сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Хоёр тал хятадын Сиань хотод хэлэлцээ хийжээ. ОУ хамтын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх болон ОУ-аас Алс Дорнодод хөгжүүлэх салбарууд орших газарт Хятадтай шинэ шинэ боомтыг байгуулах бодолтой байна гэд Рогозин тайлбаран мэдээлжээ.

Орос-хятадын тус комиссын ээлжит хуралдаан ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн 10-р сарын 21-23-нд БНХАУ-д хийх айлчлалын өмнөхөн хийжээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд Ван Ян хэлэлцээнд хятадын талыг төлөөлсэн юм.

«Бид ноён Ван Янтай хоёр талын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааны чухал хэдэн сэдвийг илэн далангүй авч үзэж хэлэлцсэн. Тухайлбал цөмийн салбар болон иргэний нисэх онгоцны үйлдвэрлэл, тээвэр, хил дамнасан боомтын барилга, тээврийн дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ажиллагаагаа бэхжүүлэх асуудлыг авч үзсэн гэж Дмитрий Рогозин тэмдэглэн хэллээ.