АНУ Афганистанаас гаргах цэргийнхээ хэрэгцээг хангахад нисэх онгоцны баазы нь ашиглах асуудлаар Румын Улстай тохиролцсон тухай Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жорж Литтл сэтгүүлчдэд мэдээлэв. Түүний хэлснээр өчигдөр Вашингтонд АНУ-ын БХ-ын сайд Чарльз Хейгел Румыны БХЯ-ны тэргүүнтэй уулзаж тус асуудлыг хэлэлцсэн юм. Америкийн цэргийнхнийг Киргиз Улсад байрлуулах тухай гэрээний хугацаа 2014 оны 7-р сард дууссаны дараа АНУ нисэх онгоцны тээвэрлэлтээ Киргизийн Манас баазаас Румынд шилжүүлнэ. Нисэх онгоцны баазыг өөрчлөн байрлуулах үйл явц эхэллээ.