АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын тэргүүн орлогч Уильям Бернс 10-р сарын 20-22-нд ОХУ-д айлчлах тухай өчигдөр Төрийн департамент мэдээллээ. Москвад тэрээр оросын дээгүүр албан тушаалтай ажилтнуудтай уулзаж, олон улсын ба хоёр талын өргөн цар хүрээтэй асуудлуудыг авч үзэж хэлэлцэнэ. Тухайлбал аюулгүй байдлын хүрээнд хамтран ажиллах, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх сэдвийг хөнөх тухай мэдээлжээ