Байнгын бус гишүүнээр НҮБ-ын АЗ-ийн ажилд оролцохоос татгалзах тухай Саудын Араб Улсын шийдвэрийг Каир дэмжиж байна гэж Египет улсаас Саудын Араб Улсад суугаа элчин сайд Афифи Абель Вахаб мэдэгдлээ.

Саудын Араб Улсаас бодит нөхцөл байдалд нийцсэн зоримог шийдвэр гаргасан гэсэн дипломат ажилтны мэдэгдлээс «Аль-Арабия» телевизийн суваг иш татан дурдав. Саудын Араб Улс байнгын бус гишүүнээр НҮБ-ын АЗ-ийн ажилд оролцохоос татгалзсан тухай өчигдөр мэдээлсэн юм. НҮБ мөргөлдөөнийг зохицуулж чадахгүй байна гэж тус улсын төлөөлөгчид үзэж байна.