Хятадын Lenovo Group Ltd канадын BlackBerry Ltd смартфон үйлдвэрлэгчийг худалдан авах боломжийг идэвхтэй судлаж байна гэж өнөөдөр америкийн «Уолл-стрит жорнэл» сонинд эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан бичсэн байна. Хятадын компани мэдээллийг зарлахгүй тухай хэлэлцээр канадын талтай байгуулжээ. Энэ нь канадын үйлдвэрлэгчийн тайланг судлах боломж олгож байна. Lenovo канадын BlackBerry смартфон үйлдвэрлэгчийг худалдан авбал энэ нь хятадын копорацийн өрнөдийн томоохон үйлдвэрийг худалдан авсан үйл хэрэг болно. Энэ оны 2 дахь улиралд Lenovo компанид дэлхийд худалдсан сматрфонуудын 4,7, BlackBerry үйлдваэрлэгчэд 2,7 хувь тус тус ногдов.

Үүний өмнө BlackBerry юуны түрүүнд Samsung, Apple компаниудтай ширүүн өрсөлдсний улмаас худалдаа нь эрс буурсан учир өөрийгөө худалдах тухай зарлан мэдээлэв. Хожмын худалдан авагчид санал, мэдүүлгээ 11-р сарын 4-өөс наана ирүүлэх ёстой.