Оросын «Роснефть» нефтийн компани болон хятадын CNPC нефть хийн корпораци Зүүн Сибирьт хайгуул, олборлолтын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх ойлголцлын тухай санамж бичигт гарын үсэг зурав. Хятадын дэд ерөнхий сайд Жан Гаоли «Роснефть» компанийн тэргүүн Игорь Сечин, хятадын корпорацийн дарга Жоу Зипин нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолд байлцав. Эдгээр хоёр компани Оросын Зүүн Сибирь, Алс Дорнодод нефть хийн томоохон хэдэн орд газрыг эзэмших талаар нягт хамтран ажиллахыг хятадын компанийн хэвлэлийн тоймд заажээ. Байгуулах гэж байгаа хамтын үйлдвэрт «Роснефть» 51, CNPC 49 хувь хувьцаатай байх болно. Үйлдвэрлэх нефтиэр Зүүн Сибирийн энергийн эрэлтийг ханган нөхөж, ВСТО хоолойгоор түүнийг Хятад ба АНДБН-ийн бусад улсад дамжуулж нийлүүлэх юм.

Энэ оны 6-р сард «Роснефть» ба CNCP хоёр нефтийн нийлүүлэлтийн тухай урт хугацааны хэлэлцээрт гарын үсэг зурав. Эдгээр хоёр компани нефть нийлүүлэхээс гадна Тяньзинд нефть боловсруулах завод барих, олборлох салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх төслүүлийг хэрэгжүүлнэ.