Бүгд найрамдах ба ардчилсан намынхны төрийн өрийн асуудлаархи маргаанаас болж саяхан үүссэн улс төрийн хямрал АНУ-ын дайснуудыг зоригжуулж, анд нөхдий нь түгшүүлсэн гэж өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв. Засгийн газрын үйл ажиллагааны тасалдал хэний ч хувьд ялалт болсонгүй гэж тэрээр онцлов. АНУ-ын Ерөнхийлөгч тэмцэлдэн сөргөлдөж байгаа улс төрчдэд хандан сөргөлдөөнийг давж, урт хугацааны төсвийг батлахыг уриалав. Өчигдөр Барак Обама конгрессын сайшаасан хуульд гарын үсэг зурав. Энэ хууль ёсоор улсын албан байгууллагуудын санхүүжүүлэлтийг тур сэргээж, төрийн өрийн туйлыг өөрчлөн дээшлүүлнэ. Улсын албан байгууллагуудыг 2014 оны 1-р сарын 15 хүртэл санхүүжүүлж, зээллэх хөрөнгийн хэр хэмжээг 2-р сарын 7 хүртэл өргөжүүлэх юм. Түүнээс гадна хоёр танхимын төлөөлөгчид санхүүгийн шинэтгэлийн асуудлаар хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг 12-р сарын 13 гэхэд конгресст мэдээлэх юм.

Дэлхийн эдийн засаг хожмын сүйрлээс залсхийсэн гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким америкийн эрх баригчдын шийдвэрийг тайлбарлан тодорхойлов. АНУ-ын эдийн засаг тесвийн хямралаас болж 24 тэрбүм доллар алдсан гэж Standart&Poors агентлагийн шинжээчид дүгнэв. АНУ-ын эдийн засгийн өсөлт 4 дэх улиралд саатаж, жилийн хэмжээгээр 0,6 хувь болно гэж тэд таамаглажээ.