Сирид Башар Асадын засгийн газар урьдчилан зарласан барилга байгууламжуудад олон улсын шалган байцаах ажиллагааг дэмжиж, химийн зэвсгийн хөтөлбөртэй холбоотой тоног төхөөрөмжүүдийг устгаж эхлэсэн тухай Москвад Оросын ГХЯ-ны албан төлөөлөгч Александр Лукашевич хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Тууний хэлснээр сөрөг хүчин мөн адил бодлого баримтлах нь зайлшгүй чухал. Дамаск Химийн зэвсгийг хориглох байгууллага ба НҮБ-тай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа сүүлийн сар гаруй хугацаанд харуулж байна гэж Александр Лукашевич онцлов. 10-р сарын 14-өөс Сири улс Химийн зэвсгийг хориглох тухай конвенцид нэгдснийг тэрээр дурдав.