Монголын баруун-хойд нутагт Оростой залгаа хилээс барагцаалбал 25 км зайтай 3,4 магнитуудын газар хөдлөлт болов. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын геофизикийн албаны Алтай-Соёны салбарын мэдээлснээр москвагийн цагаар 08 цаг 13 минутэд 51.56 хойд өртрөг,98.65 зуун уртрагт газар хөдлөжээ. 2011 оноос хойш хөрш зэргэлдээ оросын Тывад хэвээр байгаа газар хөдлөлтийн голомтоос зүүн барагцаалбал 170 км зайтай орших нутагт урьд өмнө ч газар хөдлөж байсан юм.