Хятадад 3 дахь улиралд эдийн засгийн өсөлт таамагласан хэмжээнд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7,8 хувь болсон гэж өнөөдөр БНХАУ-ын Улсын статистикийнгазраас нийтлүүлсэн мэдээлэлд өгүүлжээ. Эхний улирал өсөлт 7,7, 2 дахьд нь 7,5 хувь болов. 3 дахь улирал өсөлт 7,8 хувь болно гэж «Блумберг», «Ройтер» агентлагууд болон «Уолл стрит жорнэл» сонины газрын асуултуудад хариулсан эдийн засагчид үзсэн билээ. Гэсэн ч шинжээчид эрчимтэй өсөлт хэр удаан үргэлжлэх асуудлаар өөр өөр саналтай байна.

БНХАУ-ын засгийн газрын өсөлтийн урамшуулах арга хэмжээнүүд түүний дотор хөрөнгө оруулж, албан татварыг багассан явдал үр дүнд хүрсэн гэж эдийн засагчид үзэж байна.

Тухайн байдал бага зэрэг доройтсныг 9-р сарын статистикийн тоо баримтууд тусган харуулав. 8-р сард БНХАУ-ын аж үйлдвэрийн өсөлт 10,4 хувь байсан бол 9-р сард 10,2 хувь болжээ. Жижиглэн худалдаалахын эргэлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 13,3 хувь болсон нь бас 8-р сарынхаас бага байна. Энэ оны эхний 8 сард ундсэн капиталд оруулсан хөрөнгө 20,3 хувар өсөн нэмэгдсэн байхад эхний 9 сард 20,2 хувиар нэмэгджээ.