Өнөөдөр Японы захиргааны хэрэг, зам харилцааны сайд Ёситака Синдо синтоист баярыг тохиолдуулан токиогийн Ясукуни сумд очив. Энэ нь сүүлийн гурван сард японы засаг захиргааны албан төлөөлөгчийн сумд анх удаа очсон үйл хэрэг боллоо. 8-р сард Япон улс дэлхийн 2-р дайнд бууж өгсөн өдөр тус улсын гурван сайд, парламентын 90 орчим гишүүн сумд очсон билээ. Өчигдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ Ясукуни сумд очихоос түдгэлзсэн ч тахил өргөжээ.

Ясукуни сум Зүүн Азийн орнуудад японы милитаризмын бэлгэ тэмдэг гэгдсэн. ХIХ зууны дунд үеэс хойш балдааны талбарт амь үрэгдсэн бүх япон хүний нэрсийн жагсаалтыг сумд хадгалж байна. Дэлхийн 2-р дайны дараа токиогийн шүүн таслах ажиллагааны дунгээр цаазласан цэргийн гэмт хэрэгтнүүд ч түүнд багтсан байна. Иймээс японы түрэмгийлэлд өртсөн Хятад, Өмнөд Солонгос болон бусад улс японы албан хүмүүс Ясукуни сумд очих эсвэл тахил өргөх явдлыг хилэгнэн зэвүүцэж, милитаризмыг сайрхан магтсан хэрэг хэмээн үзэж байна.