ТТГ-ын ажилтан асан Эдвард Сноуден «Нью-Йорк таймс» сонинд ярилцлага өгөхдөө нууц ямар ч баримт бичиг Орост авчраагүй гэж мэдэгдэв. Ямар ч нууцыг оросын тусгай албадад шилжүүлээгүй гэж тэрээр батлан илэрхийлжээ. Надад байсан бүх материалыг Хонконгод Москва орохынхоо өмнө сэтгүүлчдэд уламжласан. Хувилбары нь өөртдөө үлдээгээгүй гэж Сноуден хэлсэн байна. Орост баримт бичгүүдийг авчирэх нь нийгэмд тус болохгүй гэж тэрээр шийдвэрлэжээ. Хятадын тусгай албдаас ч нууцыг хамгаалж амжсан. Юү гэвэл Үндэсний аюулгүй байдлын агентлагад ажиллаж байхдаа тус улсын тусгай албадын боломжийг сайн судлаж мэдсэн Орос Хятад хоёр улс ямар ч баримт бичгийг аваагүй гэж лавтай хэлж болно гэж Эдвард Сноуден тэмдэглэн хэллээ.