Кибер орон зайн аюулгүй ажиллагааг хангах хакерын дайралттай тэмцэх асуудал өнөөдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд нээгдсэн «Кибер орон зай-2013 Сөүлийн чуулган»-ны үндсэн сэдэв болжээ.

Хоёр өдрийн уг чуулганд дэлхийн 87 улс орон, олон улсын 18 байгууллага, хувийн компаниуд, олон нийтийн эвслийн 1,6 мянга орчим төлөөлөгчид оролцож байна. Ийм чуулганд анх удаагаа Африк, Өмнөд Америкийн нилээд орнуудын төлөөлөгчид уригджээ.

Өмнөд Солонгосын ГХЯ-ны төлөөлөгчийн мэдээлснээр өнөөгийн чуулган кибер орон зай дахь олон улсын хамтын ажиллагааны бэхжилт, аюулгүй ажиллагааг хангах талаар хэлэлцэх юм.