Оросын загвар зохион бүтээгч Валентин Юдашкин бүх дэлхийд ихэд алдартай юм. Мастер 50 насыг зооглож, Орос оронд хамгийн нэр хүнд бүхий уран зургийн музейнуудийн нэг болох Пушкины музейд асар том үзэсгэлэнгийн нээлтээр ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлог юм.

Загвар зохион бүтээгч Юдашкины хувцасууд нэг бус удаа үзэсгэлэнгийн үзмэр болжээ. Түүний загварууд Лувр, Калифорнийн загварын музей, Нью-Йоркийн Метрополитен-музей, Москвагийн түүхийн музей зэрэгт хадгалагдаж байгаа юм.

Валентин Юдашкин өөрийн бүтээлийг бүтээхдээ байнга сонгодог урлагт ханддагаа нуусангүй, мөн түүнд барокко болон рококо хэв маяг илүү ойр байдгийг хүлээн зөвшөөрчээ.