Сирийг тойрсон асуудал хүч хэрэглэхгүй байх-олон улсын эрхийн үндэс суурь болсон зарчмыг-онц чухал зэрэглэлийн сэдэвт шилжүүллээ гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров үзэж байна.

«Улс орнууд өөр өөрийн өв тэгш эрхтэй учир тэдэнтэй холбоотой хяналтын болон хүчлэх арга замыг бий болгоход тэдний зөвшөөрөл шаардлагатай юм» гэж Лавров тэмдэглэжээ.

Зарим улс орнууд үеэс үед өөрийн сонирхолдоо хөтлөгдөн нийтээр хориглосон зарчмаас гадуур хүч хэрэглэх арга зам олохыг хичээдэг болохыг Лавров дурьдсан юм.

«Саяхан бид өөрийн сонирхлыг аливаа нэгэн бүс нутгуудад тогтоохын тулд цэрэг дайны хүчийг хэрэглэхийг харьцангүйгээр зөвшөөрөх түгшүүрт мэдэгдлийг сонссон билээ» гэж тэрбээр онцолсон юм. Энэ бол орчин үеийн олон улсын байгууламжийн үндэс суурийг эвдэн сүйтгэхэд хүргэх аюултай зам юм гэж «Оросын сонин»-д нийтэлсэн сурвалжлагад Лавров онцлон тэмдэглэжээ.