«Фукушима-1» АЦС-ын ослын газар нутагт орших далай руу хөтөлсөн цооногт хонгилын усанд маш өндөр цацраг идэвхжлийн төвшин тэмдэглэгджээ.

Өнөөдөр ТЭПКО эрчим хүчний компаний операторийн мэдээлснээр тэнд стронци болон бусад бета туяа ялгаруулдаг бодисууд литр усанд 1400 беккерель агууламжтай байгаа юм. Энэ нь тэнгисийн усанд хаяж болох зөвшөрөгдөх хэмжээнээс бараг 30 дахин илүү байна.

Мэдээллээр сорилыг далайн эргээс 150 метрт авчээ. ТЭПКО-гийн шинжээчид одоо тэнгисийн ойр орчмын дүүргийн усны цацраг иэдэвхжилийн төвшинг хэмжихээр төлөвлөж байна. Цооногт хонгилын усанд мягмар гаригт цацраг идэвхжлийг шинжилсэн үзүүлэлтээс сүүлийн хэмжилтийн үзүүлэлт тухайн газарт 70 дахин давжээ.

Ийнхүү эрс өссөн явдал осол болсон АЦС-ын цооногийн системийг урсгасан байж болзошгүй «Випа» хуй салхины үр дагавар байж магад гэж шинжээчид таамаглаж байна.