Энэ оны 3 дахь улиралд Хятадын валютын нөөц 163 миллиардаар өссөн нь 2011 оны 2-р улирлаас хойшхи хамгийн их өсөлт юм. Түүний бий болсон эх сурвалж шинжээчдийн хувьд оньсого юм.

Хөрөнгө оруулагчдын Хятад луу хийж буй гэнэтийн бадарчлал дэлхийн шинэ валютын нөөцөд шилжиж байгаагийн анхны шинж тэмдэг байж болзошгүй. Хятадын валют дэлхийд ноёлох замд саад болж буй өөр олон зүйл байгаа нь мэдээж юм.

Энэ нь юаний чөлөөт эргэлт байхгүй, эдийн засаг, мөнгөний бодлогод улсын байнгын хөндлөнгийн оролцоо болон өөр бусад олон шалтгаантай юм. Гэвч Хятад улс нөхцөл байдал шаардсан тохиолдолд өөрийн үүрэг хариуцлагаа хариуцахад бэлэн гэдгээ батлан харуулжээ.

Харин АНУ-ын эмх замбараагүй ертөнцийн хөрөнгө оруулагчдад энэ нь хангалттай байж магад. Шинжээчдийн үнэлгээгээр хятадын Төв Банк одоогийн курсээ ядаж оны эцэс хүртэл хадгалахын тулд бүх л хүчээ дайчлах юм.