Ираны ГХЯ-ны тэргүүн Мохаммед Жавад Зариф Тегераны 2 өдрийн олон улсын зуучлагчдын «зургаатай» Женевт хийсэн хэлэлцээрийг үр дүнтэй боллоо гэж үнэлжээ гэж Эфэ агентлаг мэдээлсэн байна.

Энэ хэлэлцээр Иран улсын олон улсын эвсэлтэй харьцах харилцаанд хямралыг зогсоохыг уриалж, «шинэ боломжийг нээх» шинэ үе шатны эхлэл болно гэж Тегеран найдаж байгаа юм гэж дипломатч хэлэлцээрийн дараа өгүүлжээ. Түүний хэлснээр зуучлагч улсуудын төлөөлөгчид урагш ахихын тулд улс төрийн санаагаа илэрхийлсэн байна.

Түүний зэрэгцээ Зариф Иран улс өөрийн цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх эрхээс татгалзахыг хүсэхгүй байгаа тухайгаа мэдэгдээд, үүнд санаа зовох ямар нэгэн шаардлага байхгүй гэж үзжээ. Ираны ГХЯ-ны тэргүүн хэлэлцээрийн үйл явцад талууд эцсийн дүнд нэгдмэл зорилгод хүрч чадна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Женевийн уулзалтын үр дүнгийн мэдээллээр ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт оролцогчид хэлэлцээрийг 11-р сарын 7-нд үргэлжлүүлэхээр тохиролцжээ. Дэлхий нийт энэ асуудлаар хэлэлцээрийн төгсгөлд «зөвшилцөлд хүрч болох магадлалтай» юм гэсэн ойлголтыг АНУ өгчээ. АНУ-ын засаг захиргааны өндөр албан тушаалын төлөөлөгчийн хэлснээр «ийм түгшүүртэй, тодорхой, шууд, нээлттэй хэлэлцээр ираны төлөөлөгчидтэй» өдий хүртэл байгаагүй байна.