АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама дефолтоос сэргийлэн улсын байгууллагуудын санхүүг түр хугацаагаар сэргээх, улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхийг харгалзан үзэх хуулинд гарын уүсэг зурлаа.

Хуулийн төсөл улсын албан байгууллагуудын санхүүжилтийг 2014 оны 1-р сарын 15 хүртэл, зээлийн хязгаарыг 2-р сарын 7 хүртэл авч үзэж байгаа юм. Үүнээс гадна 2 танхимын төлөөлөгчид санхүүжилтийн шинэчлэлийн талаар хэлэлцээр явуулж, түүнийхээ үр дүнгийн талаар 12-р сарын 13-нд Конгресст танилцуулахаар төлөвлөж байна.Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын конгрессийн тэргүүнүүд арай гэж улсын өрийн дээд хязгаарыг ихэсгэх талаар зөвшилцөлд хүрлээ.

Америкийн алдартай бизнесмен, дэлхийн нилээн томхон хөрөнгө оруулагч Уоррен Баффет конгрессчуудын тохиролцох чадваргүй байдлыг ашиглах шаардлагагүй «үй олноор хөнөөх улс төрийн зэвсэг» хэмээн өчигдөр нэрлэсэн байна. Хэрэв Конгресс «237 жил зүй зохистой оршин тогтносон» цаг үеийг дуусгавар болговол энэ нь «жинхэнэ тэнэглэл» болно гэж хөрөнгө оруулагч CNBC-ийн сурвалжлагад өгүүлжээ.