Филиппинд газар хүчтэй хөдлөсний уршгаар 142 хүн амь насаа алдаж, 300 гаруй нь шархдаж бэртсэн тухай өнөөдөр орон нутгийн цагдаагийн газар мэдээлэв. Өчигдөр Филиппинд 7,1 магнитудын газар хөдлөлт болов. Орон сууцны ба захиргааны 300 гаруй байшин барилга эвдрэн нурав. Эдүгээ нуранги арилгах, эрэх-аврах ажиллагаа үргэлжилж байна. 12 мянга гаруй хүн гэр орноо арга буюу орхиж явсан юм. Олонхи нь нүүлгэх тусгай төвүүдэд байсаар байна.