Японы «Хонда»,«Тойота»,«Ниссан» зэрэг автомашины тэргүүлэх гурван концерн технологийн цоо шинэ боловсруулалтыг нэвтрүүлэх замаар улс орондоо замын осолд хэлмэгдэгсдийн тоог тэглэх зорилт тавьсан тухай энэ өдрүүдэд Токиод «Тээврийн ухаантай систем» ХХ конгрессын хүрээнд ажиллаж байгаа үзэсгэлэн дээр зарлан мэдээлжээ.

Жолоочийн оролцоогүйгээр товлосон чиг замаар машиныг явуулах төдийгүй аюултай тохиолдлыг урьдчилан мэдрэх жолоодох автомат системийг 2-3 жилийн дараа бөөнөөр үйлдвэрлэж эхлэнэ. Компаниудын машины автомат жолоодлогын боловсруулалтыг үзэсгэлэнд дэлгэн тавьжээ.

Жишээлбэл «Тойота» хүн зам дээр гэв гэнэт гарч ирсэн нөхцөлд мөргөхөөс сэрэмжлэх системийг үзүүлэв. Түүнчлэн «Хонда» автомашин зогсох хамгийн зохистой газрыг өөрөө сонгож авах автомат системийг сонирхуулсан байна.