Оросын шигшээ баг Бразилид болох дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрх эдлэснээрээ бүх найдварыг биелүүлсэн гэж Оросын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Николай Толстых мэдэгдлээ.

Өчигдөр Оросын шигшээ баг дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд оролцогчдыг шилэх урьдчилсан тэмцээний төгсгөлийн тоглолтод Азербайжаны багтай хайнцаж, 2002 оноос хойш анх удаа дэлхийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрх эдлэв. Бакуд «Баксель Арена» цэнгэлдэх хүрээлэнд эдгээр хоёр багийн тоглолт 1:1 харьцаатай өндөрллөө.

Шигшээ баг зорилгоо биелүүлж, хөл бөмбөгийн фанатууд ба улс орныоо бүх найдварыг биелүүлсэн гэж Толстых хэллээ. Оросын хөл бөмбөгийн холбооны тэргүүн шигшээ багийн штабын бүх гишуунд талархал илэрхийлэв.

Ойрын үед Бразилид оросын шигшээ багийн байрлах баазыг сонгож авна гэж Толстых мэдээллээ. Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн 2014 оны 6-р сарын 12-оос 7-р сарын 13-ыг дуустал Бразилийн 12 хотод явагдах юм. 12-р сарын 6-нд Коста-до-Саупед мөн тэмцээний шавга татах юм.