Япон, Их Британи хоёр улс Ойрхи Дорнод ба Зүүн-өмнөд Азийн байдлаар тагнуулын мэдээлэл солилцоог өргөжүүлэхээр тохиролцсон тухай өнөөдөр японы ХМХ Япон, Их Британийн ГХ-ийн сайд Фумио Кисида, Уильям Хейг нарын хэлэлцээний дүнгээр мэдээлжээ.

Түүнчлэн талууд тэнгис далай,сансар,кибер орон зай ба террорын аюулыг сөрөн зогсох хүрээнд аюулгүй байдлыг хангахаар тохиролцов. Мөн батлан хамгаалах салбарын тоног төхөөрөмжийг хамтран боловсруулах, үйлдвэрлэх талаар харилцан ажиллагааг цаашид хөгжүүлэх нь зайлшгүй чухал гэж эдгээр хоёр орны ГХ-ийн сайд нар санал нэгтэй үзсэн байна.

Токио бүс нутгийн энх тайван,тогтвортой байдлыг бэхжүүлэхэд хувь нэмэрээ идэвхтэй оруулах бодолтой байна гэж Японы ГХЯ-ны тэргүүн хэлэцээний дүнгээр онцлов. Япон улс олон улсын хэмжээнд аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хичээж байгааг Лондон сайшаан дэмжиж байна гэж Уильям Хейг тэмдэглэн хэлсэн байна.