Японы тал энэ оны 10-р сард Хятадтай нууц зөвлөлдөөн хийснээ хүлээв. Өнөөдөр Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидо Суга холбогдох мэдээллийг батлав.

«Бид янз бүрийн хэмжээнд яриа хэлэлцээ хийж байгаа нь үнэн» гэж тэрээр тэмдэглэжээ. БНХАУ-ын ГХЯ-ны дээгүүр албан тушаалтай төлөөлөгч Сенкаку (Дяоюйдао) арлуудыг тойрон гарсан санал зөрөлдөөнийг хэлэлцэх нэрийдлээр 10-р сарын эхээр Японд нууц айлчлал хийсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Гэвч мөн уулзалтын тухай одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй.

Өнгөрсөн онд эдгээр хоёр улсын харилцаа Зүүн Хятадын тэнгисийн хүн амьтангүй арлуудаас болж хүйтрэв. Олтриг нутаг дэвсгэрий нь нэгэн хэсэг хэмээн Бээжин үзэж байна. Түүнчлэн эдгээр арал манай эрх мэдэлд байх ёстой гэж японы тал мэдэгджээ.