Оросын Ерөнхийлөгч Владимир Путины намтарч Британийн лорд Питер Траскотт түүнийг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлжээ. Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулж, тус улсын химийн зэвсгийг устгах тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга иймэрхүү асуудлыг шийдвэрлэх түгээмэл загвар болж мэднэ гэж лорд Лондонд нийтлүүлсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.

«Владимир Путины санаачилга жишээ нь ираны асуудлыг шийдвэрлэх загвар болж мэднэ» гэж Траскотт үзэж байна. Владимир Путиныг Нобелийн энх тайвны шагналд дэвшүүлэхийг санаачилсан мэдэгдлээ Нобелийн хороонд явуулсан гэж тэрээр нэмж хэллээ. Владимир Путин мөн шагнал хүртэх нь Орос улсад ч ач тустай үйл хэрэг болно гэж лорд Траскотт үзэж байна.