Өнөөдөр Орос Улс, Өмнөд Солонгосын хилчдийн хамтын байлдааны сургуулилт Приморье бүс нутгийн эрэг хавьд Их Пётрын буланд эхэллээ. Оросын Холбооны аюулгүй байдлын албаны хилийн цэргийн удирдах газраас мэдээлснээр оросын талаас эргийн харуулын хоёр хөлөг, тус албаны нисдэг тэрэг, өмнөд солонгосын талаас өчигдөр Владивосток хотын боомтод орсон Тэнгисийн цагдаагийн үндэсний агентлагийн эргүүлийн хелег онгоц сургуулилтад оролцож байна. Түгшүүр зарласан хөлөг онгоцыг эрж илрүүлэх ажиллагаа хамт явуулах, тэнгист хууль бус ажиллагааг тасалдуулан зогсоох, гамшигт нэрвэгдсэн хөлгийг аврах арга ажиллагааг сургуулилж байна.