Өнөөдөр Женевэд Тегеран ба олон улсын зургаан зуучийн ираны цөмийн асуудлаархи хэлэлцээ үргэлжилж байна. Орос,АНУ,Их Британи,Франц, Германи,Хятад улсууд хэлэлцээнд зуучлаж байна.

ЕХ-ны гадаад бодлогын асуудал эрхлэсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон эдгээр зургаан зуучийн үйл ажиллагааны зохицуулагч боллоо. ГХЯ-ны тэргүүн Мохаммад Зариф хэлэлцээнд ираны төлөөлөгчдийг тэргүүлж байна. Гэвч Зариф Эштон хоёр бүх хуралдаанд оролцохгүй байна.

Хэлэлцээний эхний өдөр цөмийн асуудлыг зохицуулах ираны шинэ төлөвлөгөөг нухацтай хэлэлцсэн байна. Гурван үе шаттай төлөвлөгөөний эцсийн зорилго дэлхийн хамтын нийгэмлэгээр ураныг энхийн зорилгоор ашиглах, ираны эрхийг хүлээн зөвшөөрүүлэх, олон улсын хоригийг зогсооход оршино гэж урьд ираны эх сурвалжаас «Интерфакс» агентлагад мэдээлсэн билээ.Мөн ираны асуудлыг НҮБ-ын АЗ-өөс МАГАТЭ-д буцаах зорилго тавьжээ.

ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Брюссельд хэвлэлийн бага хурал дээр үг хэлэхдээ Женевэд «бидний найдвар бодит төлөвтэй эсэх нь тодроно» гэжээ. Олон улсын зургаан зууч этгээд зохицуулалтын талаар ерөнхийдөө өөдрөг үзэлтэй байна.

Ираны шинэ баг хэлэлцээ хийж эхлэснийг сайшаан дэмжиж байна. Тегеран оновчтой хандлага баримтлана гэдэгт найдаж байна гэж ЕХ-ны төлөөлөгч Майкл Манн мэдэгдлээ. Үүний хамт хэлэлцээний талаархи Ираны байр суурь өөрчлөгдвөл хоригийг зогсоож мэднэ гэж Манн тэмдэглэв.