Сирийн сөрөг хүчин энгийн оршин суугчдыг олноор нь алаж байгаа тухай Human Rights Watch хүний эрхийг хамгаалах байгууллагын илтгэлийг дэлхийн хамтын нийгэмлэг юуны түрүүнд Сирид сөрөг хүчнийг ивээн тэтгэж байгаа орнууд анхаарна гэдэгт Орос улс найдаж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны сайтад тавьсан мэдээлэлд өгүүлжээ.

Персийн булангийн орнуудын «ивээн тэтгэгчдийн» хөрөнгөөр таван бүлэг, түүний дотор «Аль-Каидатай» хамссан бүлгүүд 8-р сарын 4-нд Латакия мужид явуулсан ажиллагаанд оролцсон гэж өнгөрсөн долоо хоногт тус байгууллагаас нийтлүүлсэн илтгэлд өгүүлжээ. Сөрөг хүчин сирийн эрх баригчдыг дэмжиж байгаа алавитууд суудаг хот тосгодыг дайран давшилжээ.Энгийн 190 оршин суугч тэдний гарт өртсөн байна. Мөн 200 оршин суугчийг баривчилжээ.