Өнөөдөр хятадын Гуандун мужийн Гуанжоу хотод олон салбарын томоохон яармаг нээгдэв. Харин оролцогчдын тоо цөөрсэн байна. Бүтээгдэхүүнээ гол төлөв гадаадад нийлүүлж байгаа 24517 үйлдвэрлэгч түүнд оролцож байна. Түрүүчийн хаврын яармагийг бодоход оролцогчдын тоо 229-ээр багассан тухай зохион байгуулагчид мэдээлэв.

Энэ нь 2009 оноос хойш нэлээд их хэмжээгээр багассан тохиолдол боллоо. Орос улсыг оролцуулан дэлхийн олон арван мянган бизнес эрхлэгч, худалдан авагч энд цугларав. Гуанжоуд тэд цоо шинэ бараа бүтэгдэхүүний загвар, цэстэй танилцаж, нийлүүлэх захиалга авч байна. Машины аж үйлдвэрийн болон электрон бүтээгдэхүүн сонирхол татаж байна.

1957 оноос хавар, намар бүр гаргаж байгаа Гуанжоугийн буюу гадаадынхын нэрлэснээр Кантоны үзэсгэлэн Хятадын гадаад худалдааны байдлынг тусган харуулж байна. Одоо гадаад худалдаа нь өөдрөг үзэл төрүүлэхгүй байна. 9-р сард БНХАУ-ын эдийн засгийн хурд аажим болж, гадаадын зах зээлд эрэлт багасаж, юанийн ханш бэхжсэн учраас экспорт нь жилийн хэмжээгээр 0,3 хувиар багассан юм.

200 мянга орчим наймаачид үзэсгэлэнг сонирхон үзэж, нийт 30 тэрбум долларын хэлэлцээр байгуулах юм.