Өнөөдөр АНУ-ын сенат дахь ардчилсан болон бүгд найрамдах намуудын төлөөлөгчид төсвийн хямралыг давах төлөвлөгөөг хэлэлцүүлэхээр оруулах бодолтой байна.Хэлэлцээнд гарсан ахиц дэвшил АНУ төрийн өрийг дарах аргагүй болохоос сэрэмжилж, засгийн газрын хэвийн санхүүжүүлэлтийг сэргээх боломж олгосон гэж парламентын дээд танхим дахь ардчилсан намын дийлэнх олонхийн тэргүүн Гарри Рид мэдэгдэв.

«Хоёр талд таарахуйц тохиролцоонд ойртсон шиг байна» гэж сенатын бүгд найрамдахчуудын тэргүүн Митч МакКонелл хэлжээ. Гэвч бүгд найрамдахчуудын «харцагууд» их нөлөө үзүүлж байгаа төлөөлөгчдийн танхим найр тавих асуудлаар санал шүүмжлэл явуулах бололтой.

АНУ-ын төрийн өрийг дарах хөрөнгө 10-р сарын 17-оос хойш шавхагдаж дуусах юм. Төсвийг батлаагүй учир АНУ-ын засгийн газар 10-р сарын 1-нээс хэсэгчилэн ажиллаж байгаа нь америкийн төдийгүй дэлхийн эдийн засагт зохисгүй нөлөөлж байна.