Гадаад бодлогын хүрээнд АНУ-тай тогтоосон холбоотны харилцаанд гойд анхаарал тавьж байна гэж өнөөдөр Японы Ерөнхий сайд Синзо Абэ мэдэгдлээ. Засгийн газрын тэргүүн парламентын чуулганыг нээж хөтөлбөрийн үг хэлэхдээ өөрийнх нь зорилго хүчит Японыг цогцлон байгуулахад оршиж байгааг тэмдэглэв.

Ерөнхий сайдын хэлснээр Япон АНУ-тай тогтоосон холбоотны харилцааг үндэслэн эрх чөлөө, ардчилал, хүний үндсэн эрх, хуулийг дээдлүүлэх явдал зэрэг нийтийн үнэ цэнэт зүйлийг хуваалцаж байгаа улс орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлж байна.

Японы засгийн газар «аюулгүй байдлыг хангах шинэ стратегийг» боловсруулж байна гэж Ерөнхий сайд онцолсон боловч асуудлыг тодруулж дэлгэрэнгүй ярьсангүй.

Өнгөрсөн зууны 2 дахь хагаст БНАСАУ-ын тусгай албадын хулгайлсан японы иргэдийн тухай асуудлыг шийдвэрлэхэд бүх хүчин чармайлтаа дайчилна гэж Абэ батлан илэрхийлэв.

Тэрээр олонхи тариф, импортын саад тотгорыг арилгах явдлыг үндэслэх бүс нутгийн худалдаа-хөрөнгө оруулалтын шинэ нэгдэл- Номхон далайг дамнасан түншлэлийг нэг жилийн дотор байгуулах бодолтой байгаагаа илэрхийлэв.