Өнөөдөр Женевэд олон улсын зургаан зууч (НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн улс ба Германи) ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулахаар Ирантэй ээлжит хэлэлцээ хийж эхэлнэ. ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Кэтрин Эштон, Ираны ГХЯ-ны тэргүүн Мохаммад Жавад Зариф нар болон зуучлах зургаан улсын ГХ-ийн дэд сайд нар уулзалтад оролцоно.

ГХ-ийн дэд сайд Сергей Рябков ОХУ-ыг төлөөлж,Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Уэнди Шерман америкийн төлөөлөгчдийг тэргүүлж байна.Түрүүчийн хэлэлцээ энэ оны 4-р сард Алматыд хийсэн билээ. Түүнээс хойш Иранд ерөнхийлөгчийн засаг захиргаа, засгийн газар солигдсон юм.

Тегеранээс цөмийн асуудлаар дэлхийн хамтын нийгэмлэгтэй яриа хэлэлцээ хийх төлөвийн талаар нааштай дохио явуулж байна. Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани улс орныхоо цөмийн асуудлаар найр тавихад бэлэн байгаа аядуу бодлогот удирдагч гэсэн сэтгэгдэл төрүүлснийг ажиглагчид тэмдэгллээ.