Өмнөд Солонгос БНАСАУ-ын баллистик пуужингийн хожмын цохилтоос хамгаалах пуужингийн ба агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системээ байгуулах ажлыг эрчимжүүлэх тухай ИТАР-ТАСС агентлаг Өмнөд Солонгосын БХЯ-ны албан төлөөлөгчийн мэдээллээс иш татан уламжлав.

Өмнөд Солонгос умардын баллистик пуужингийн тусгалыг харгалзан ПДХ системээ байгуулж байна. Энэ нь цэргийн худалдан авах төлөвлөгөөнд тусгалаа олсон гэж тэрээр тэмдэглэн хэллээ.

Баллистик пуужингийн нислэгийн шувтаргаар доод өндөрт амдан сөнөөнө гэж БХЯ-ны төлөөлөгч мэдээлэв.400-500 км зайнаас байг сөнөөж мэдэх «Эс-эм-3» амдан сөнөөгч пуужинг АНУ-аас худалдан авахгүй гэж тэрээр мэдээлжээ. Үүний хамт Сөүл сүүлчийн загварын «Пэтриот» систем болон урьдчилан мэдээлэх радарыг худалдан авах бодолтой байгааг ИТАР-ТАСС тэмдэглэв.