Эдвард Сноудены илрүүлэн илчлэсэн ээлжит мэдээллийг АНУ-д нийтлэв. Үндэсний аюулгүй байдлын агентлаг сая сая хаяг хуудас шуудангийн янз бүрийн албаны электрон захидал харилцаанаас нууцаар авч байгаа тухай тоо баримтуудыг «Вашингтон пост» сонины сэтгүүлчид нийтлүүлсэн байна.

Зөвхөн Yahoo сервисээс нэг өдрийн дотор бараг хагас сая хаяг америкийн тагнуулын албад авч байна. Тайлангаас харахад Америкийн Үндэсний аюулгүй байдлын агентлаг интернет-чатыг бас хяналтдаа авчээ.

Хэрэглэгч системд нэвтэрмэгц сайт түүний захидал харилцааг тусгай албадад тэр даруй шилжүүлж байгаа нь илрэв. Хэрэглэгч компьютерээ өөр төхөөрөмж тухайлбал гар утастай хослуулсан бол хатуу дискэд хадгалагдсан бүх мэдээлэл тагнуулд шилжиж мэднэ.