ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курбан-байрам баярын мэндийг улс орныхоо лалын шашинтнуудад хүргэв. Энэ нь лалын шашинтнууд жил тутам Меккэд очиж мөргөл үйлдэх ёслолыг төгсгөх лалын гол баярын нэг билээ. Курбан-байрам баяр бол Оросын олон үндэстний ард түмний баялаг өвийн салшгүй нэг хэсэг гэж Владимир Путин тэмдэглэжээ.

Курбан-байрам «ёс суртахууны гүн гүнзгий агуулгатай шашин, сэтгэл санааг бэхжүүлэх баяр мөн» гэж Ерөнхийлөгч үзэж байна. Лалын уламжлал үүрд орших сайн сайхан шудрага ёс, энэрэнгүй үзэл, хүмүүсийг анхааран халамжлах үнэ цэнэт зүйлд тулгуурлсан гэж Владимир Путин онцлов.

Оросын лалын шашинтнуудын амьдрал «идэвхтэй хөгжиж, соёл, боловсрол, гэгээрэл, өсвөр үеийнхний хүмүүжлэлийн хүрээнд дэвшүүлэх санаачилгуудаар арвижиж байна гэж Ерөнхийлөгч тэмдэглэжээ.

Түүнчлэн төр улстай үр бүтээлтэй харилцан ажиллагааг бэхжүүлэх, лалын ба оросын бусад уламжлалт шашинтнуудтай үр бүтээлтэй яриа хэлэлцээг боловсронгуй болгоход их анхаарал тавьж байгааг Владимир Путин тэмдэглэв.