10 сарын 21-23-нд болох ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведевийн Хятадад хийх айлчлал Орос Хятадын цаашдын харилцааг бэхжүүлэхэд туслах болно. Энэ тухай өнөөдөр Бээжинд болсон товч бага хурал дээр БНХАУ-ын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чуньин мэдэгджээ. Уг айлчлалын гол үйл явдал 10 сарын 22-нд Бээжинд болох 18 дахь удагийн Орос Хятадын засгийн газрын тэргүүдийн ээлжит уулзалт юм гэж мэдээлсэн байна. Хуа Чуньины ярьснаар уг механизм хоёр улсын хамтын ажиллагааг төрөл бүрийн салбарт урагш ахиулах, нэгдсэн төлөвлөлт явуулахад «маш чухал тавцан» болжээ.

«Орос, Хятад улсууд стратегийн хамгийн чухал түншүүд мөн» гэж тэрээр онцлоод, БНХАУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Цзиньпин энэ оны өнгөрсөн 3-р сард Орос оронд маш амжилттай айлчлал хийснийг дурьджээ.

«Өнөөдөр Орос, Хятад улсууд хоер орны удирдлагуудын чухал тохиролцоонуудыг амьдралд идэвхтэй хэрэгжүүлж байна» гэж Хуа Чуньин хэлээд одоо хоёр улсын харилцаа хөгжлийн шинэ шатандаа орлоо гэж тодотгосон юм. «Болох гэж буй айлчлал хоёр талын харилцааны хүчин чадлыг цаашид ч дэлгэрүүлэн үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна» гэж дипломатч онцлон тэмдэглэжээ.