НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өөрийн орлогч Сигрид Каагийг Сирид НҮБ, ХЗХБ-ын хамтарсан үүргийг гүйцэтгэж буй химийн зэвсгийн шинжээчдийн тэргүүний албан тушаалд нэр дэвшүүлжээ. Энэ тухай өнөөдөр нидерландын телевиз радиогийн РТЛ компани мэдээллээ. НҮБ-ын АЗ ерөнхий нарийн бичгийн даргын санал болгосон гишүүнийг лхагва гаригт санал асуулгаар дэмжих ёстой юм.

Кааг 1994 оноос НҮБ-д ажиллаж байгаа бөгөөд 2007 оноос НҮБ-ын Ойрх Дорнод болон Хойд Африкийн Хүүхдийн сангийн хөтөлбөрийн даргын ажлыг гүйцэтгэж байгаа юм. Сирийн химийн зэвсгийг устгах үйл явцыг хянах зорилттой шинжээчдийн багийг тэргүүлэх ажил түүнийг хүлээж байна.