БНАСАУ Солонгосын дайны төгсгөл болгон 1953 онд эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурсны дараа олзонд авсан Өмнед Солонгосын 516 иргэдийг барьсаар байна гэж Ренхап агентлаг мэдээлжээ. Үндэсний хуралдааны депутат Чон Бен Гок өмнөд солонгосын сайд нарын хуралдаан дээр сүүлийн 60 жилд Хойд Солонгосын олзонд 3835 хүнийг авсан хэргүүдийг нэгтгэсэн илтгэлээр үг хэлсэн байна. Тэдний зөвхөн 3319 нь гэртээ эргэн ирж чаджээ. Нийт олзлогдогсдын 457 нь загасчид, 30 нь цэргийн албан хаагчид, 11 нь 1969 оны 12-р сард БНАСАУ-д саатуулагдсан зорчигчдын онгоцны экипажийн гишүүд юм. Олзлогдогсдыг буцаан авах асуудал БНАСАУ, Өмнөд Солонгосын хоорондын харилцааг сайжруулахад чухал ач холбогдолтой болохыг депутат онцлон тэмдэглэжээ.