МАГАТЭ радио идэвхт хэсгээс газрын хөрсийг цэвэршүүлэх үйл явцыг ихээхэн сайжруулах боломжтой шинэ бодисыг Япон улсад олгох, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. Энэ тухай өнөөдө р Японд албан айлчлал хийж буй шинжилгээ судалгааны бүлгийн төлөөлөгч мэдэгджээ. Одоогийн байдлаар хордсон газрыг боловсруулж цэвэршүүлэх яг ямар арга замын тухай ярьж байгаа нь тодорхойгүй байгаа юм. «Фукусима-1» АЦС-ын радио идэвхт усны шуурлийн асуудлаас гадна японы засгийн газрын өмнө Фукусима болон түүнтэй хил залган орших нутаг дэвсгэрийн 20 сая гаруй куб.метр хордсон хөрсний идэвхжлийг арилгах зорилт одоо хир нь хэвээрээ байгаа билээ.

«Фукусима-1» АЦС-ын ослын улмаас үүссэн газар нутгийн радио идэвхт бохирдолтыг цэвэрлэхэд Японы засгийн газар дор хаяж 1 триллион иенийг зарцуулах болно. МАГАТЭ-гийн санаачлага энэ үйл явцыг түргэсгэн, зардлыг багасгаж магадгүй юм.