АНУ-д дефолтоос сэргийлэх, засгийн газрын санхүүжилтийг сэргээхийг уриалан бүгд найрамдахчууд болон ардчилагчдын хоорондын яриа хэлэлцээр өнгөрсөн 7 хоногийн сүүлээр Сенатад шилжжээ. Энэ нь Цагаан ордон зээлийн хязгаарыг ердөө л хамгийн бага зургаан 7 хоногоор өсгөх бүгд найрамдахчуудын саналыг эсэргүүцсэний дараа болсон байна. Сенатын ардчилагчдын олонхийн тэргүүн Гэри Рейд, бүгд найрамдахчуудын сенаторуудын тэргүүн Митч Макконелл нар буулт хийсэн хуулийн төсөл боловсруулахын тулд амралтын өдрүүдэд идэвхтэй яриа хэлэлцээрийг явуулжээ.

Одоо яриа хэлэлцээрийн гол нь хэвийн ажлаа сэргээх боломжийг засгийн газарт олгох төсвийн зарлагын асуудалыг хэлэлцэх явдал юм. Ардчилагчид шинэ шаардлага тавьж бүгд найрамдахчуудыг цаашид төсвийн зарлагыг автоматаар хязгаарлахаасаа татгалзахыг шахсан байна. Гэвч энэ саналуудыг олонх нь бугд найрамдахчуудыг бурэн буултад оруулж байна гэж узэн одоогоор татгалзсан байна. Ардчилагчдын санал болгосон төлөвлөгөө 1 сарын 15 хүртэл тур хугацааны төсөв, улсын өрийн дээд хязгаарыг ихэсгэхийг 1 сарын 31 хүртэл батлан, энэ хугацаанд ирэх 10 жилд төсвийн үндсэн хэмжээг зөвшилцөх тухай авч үзсэн байна. «Нью-Йорк таймс» сонины мэдээгээр Макконелл үүнийг зарчмын хувьд дэмжжээ. Одоогоор Сенатын тэргүүнүүд тохиролцоонд хүрэх нь тодорхойгүй байна.

АНУ-ын улсын өрийн одоогийн хязгаар удахгүй 10 сарын 17-д дуусах юм. АНУ-ын Холбооны засгийн газар төсөв байхгүйгээс 10 сарын 1-с цомхотгосон бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа нь бүхэл бүтэн эдийн засгийн салбарын тусгай компаниудын ажилд сөрөг нөлөө үзүүлсээр байгаа юм.