Олон улсын Улаан Загалмайн хороо, тэдний 6 ажилтан, сирийн Хавирган Улаан сар нийгэмлэгийн мөн 1 ажилтанг тус улсын баруун хойд нутагт орших Идлиб тосгонд дайчид хулгайлсан болохыг мэдэгдлээ. Женевийн Улаан Загалмайн хорооны төлөөлөгч Эван Уотсон өчигдөр Франс Пресс агентлагт хулгайн ард хэн байгааг хороо мэдэхгүй гэж мэдэгдсэн байна. Хүмүүнлэгийн байгууллагын ажилтануудыг «тодорхойгүй зэвсэглэсэн этгээдүүд» авч явжээ гэж тэрбээр хэлсэн юм.

«Ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр баривчилсан хүмүүсийг нэн даруй суллахыг уриалж байна» гэж Уотсон өгүүлжээ. Өчигдөр сирийн ХМХ «зэвсэглэсэн террорист дээрэмчид» Улаан Загалмайн цуваа луу дайрч тэдний ажилтангуудыг хулгайлсан тухай мэдээлсэн билээ.

Хороо засгийн газар болон босогчдын зүгээс ч боломжтой бүх сувгийг ашиглан хулгайлагдсан хүмүүсийг суллахын тулд бүх л хүчээ дайчлах болно гэж Уотсон мэдэгджээ.