Мадхья-Прадеш мужийн Ратангарх сумийн ойролцоо Дурга-пуджа шашны баярт зориулсан ёслолын ажиллагааны үеэр 100 гаруй хүн амь насаа алдаж хэдэн арван хүн бэртэл гэмтэл авчээ. Тэнд даралт болжээ гэж «Эн-ди-ти-ви» телевизийн суваг мэдээлжээ. Дурга-пуджа бол Дурге бурханд мөргөдөг энэтхэгчүүдийн баяр бөгөөд намар болгон 4 хоногийн турш үргэлжилдэг байна.