Хятадын улсын компаниудад нилээн хэдэн АЦС-ыг Их Британид барихыг зөвшөөрөх зөвшилцөлд Их Британий сангийн сайд Жорж Осборн гарын үсэг зурах болно гэж өнөөдөр «Файнэншл таймс» хэвлэлд мэдээлсэн байна. Хэвлэлд мэдээлснээр ирэх 7 хоногт гарын үсэг зурагдах харилцан ойлголцлын дипломат бичигт Сомерсет хотод АЦС-ын барилгын ажилд хятадын Chinese General Nuclear Power Group (CGN) хөрөнгө оруулагчийн үүрэгтэйгээр оролцохыг Их Британий засгийн газар дэмжсэн заалтыг оруулах юм.

Мөн засгийн газар тус компанид станцын үйлчилгээнд операторын үүрэгтэйгээр оролцох болон цөмийн реактор барихад зевшеерел олгох юм. Дээрх компаниас гадна China National Nuclear Corporation хэмээх өөр нэг улсын компани Их Британид ажиллах зөвшөөрөл авах боловч ямар төсөлд оролцох талаар хэвлэлд заагаагүй байна.

Сонины мэдээлснээр Сомерсетийн АЦС-аас гадна, Брэдвелл хот, Эссексийн гунт улс, мөн NuGen компаний төслийн хэрэгжилтэд Хятадын түншүүд өөрийн хувь нэмрийг оруулах юм. 22 миллиард гаруй долларын өртөг бүхий Сомерсетийн АЦС-ын төсвийг хэрэгжүүлэхэд CGN-ийн оролцоо голлох үүрэгтэйг сонин онцлон тэмдэглэжээ.