Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман 10 сарын 15-16-нд Ирантай хийх «зургаагийн» ээлжит олон улсын зуучлагчдын хэлэлцээр дээр АНУ-ын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцохоор Женев луу нислээ гэж өчигдөр АНУ-ын Төрийн ордон мэдэгджээ. Зургаагийн бүрэлдэхүүнд НҮБ-ын АЗ-ийн 5 гишүүн (Орос, АНУ, Хятад, Их Британи, Франц) орон, мөн Герман улс орж байгаа юм. Тэргүүнүүд Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлыг энх тайван замаар шийдвэрлэхэд бэлэн байгааг ойлгуулсны үндсэн дээр яриа хэлэлцээр Иран, АНУ-ын үг хэл ихээхэн зөөлөн байдалтайгаар болж өнгөрөх болно.