Солонгосын хойг дээр энх тайван, аюулгүй ажиллагааг батлан илэрхийлэхийг «үл довтлолцох тухай гэрээ биш зөвхөн цөмийн зэвсэг эзэмшсэн БНАСАУ-ын хувьсгалт хүчин л чадах юм» гэж Улсын батлан хамгаалах Хорооны төлөөлөгчийн бямба гаригт нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлсэн байна. Ийм байдлаар улсын цэргийн дээд байгууллага АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн «Пхеньян цемийн зэвсэггүй бүс болгох ажилдаа орсон» гэдэг нь тодорхой болсон цагт л БНАСАУ-тай үл довтлолцох тухай гэрээг байгуулж яриа хэлэлцээр хийхэд Вашингтон бэлэн болох талаар мэдээлсэнд хариу барьжээ.

Нэгдсэн Улсад БНАСАУ-ын эсрэг авч хэрэгжүүлсэн цээрлэлээ цуцалж Солонгосын хойг дээр маневр хийж цэрэг дайны өдөн хатгалгаагаа зогсоох хэрэгтэй гэж дээрх мэдэгдэлд мөн дурьдсан байна. Тус хороо АНУ-д БНАСАУ «цаашид айлган сүрдүүлж болох багахан сул орон биш» гэдгийг хүлээн авч тооцохыг санал болгожээ.